2019 оны төслийн зорилго: Анх 2010 оноос эхлэн хандивласан бүх тоног төхөөрөмжийн бүртгэл, ашиглалтын тайланг гаргаж шаардлагатай засвар үйлчилгээ болон сэлбэг хэрэгслийг нийлүүлэх.

Гарах үр дүн: Хандивласан төхөөрөмжийнxөө ашиглалтыг уртасгаж, эмчилгээний үр дүнг сайжруулна. Үүнд хот хөдөөгийн 6 эмнэлэгт хандивласан нийт 400 сая төгрөгийн үнэ бүхий 90 ширхэг тоног төхөөрөмж багтаж байна.

Гүйцэтгэх алхмууд:
1. Хандивласан төхөөрөмжийнхөө нэгдсэн бүртгэлийг гаргах
2. Эмнэлэг тус бүртэй холбогдож төхөөрөмжийн ашиглалтын үзлэг хийж, тайлан авах
3. Төхөөрөмж ашиглалтын тайландаа дүн шинжилгээ хийх
4. Гаргасан шинжилгээн дээрээ үндэслэн шаардлагатай арга хэмжээг авах
5. Үйл ажиллагааныхаа дүгнэлт, тайланг гаргаж олон нийтэд танилцуулах

Урьдчилсан төсөв: 30 сая төгрөг

Цугларсан хандивыг эдгээр тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг захиалахад зориулах болно. Энэ үйл ажиллагаатай холбоотой тайлан, гэрээ, гэрэл зургуудыг манай хуудаст зочлон харах боломжтой.

Бидний үйл ажиллагааг олон жилийн турш дэмжиж хандив туслалцаа үзүүлж ирсэн та бүхэндээ дахин баярлалаа.

 

Donors Donation Currency Where When How
1 М.Чингүүн (Байнгын хандивлагч) 20,000.00 MNT Монгол 2018.10.10 данс
2 Увс НЭ-ийн эмч Б.Баттүвшин 50,000.00 MNT Монгол 2018.10.24 данс
3 Ю.Бямбасүрэн 10,000.00 MNT Монгол 2018.12.21 данс
4 Brussels Westmalle 376,092.00 MNT Монгол 2018.12.31 данс
5 З.Саруул (Байнгын хандивлагч) 50,000.00 MNT Монгол 2019.01.09 данс
6 М.Чингүүн (Байнгын хандивлагч) 20,000.00 MNT Монгол 2019.02.01 данс
7 Panoramic Journeys 687,510.00 MNT Англи 2019.02.21 данс
8 Jeonil Kang 100.00 USD Солонгос 2019.03.04 paypal
  Нийт дүн:
1,213,602.00 MNT
100.00 USD