Төслийн үндэслэл

Монгол улсад жилд 120 орчим хүүхэд саажилттай төрж байна гэсэн тооцоо бий. Тархины саажилттай хүүхдүүдэд эрт оншилгоо нэн чухал байдаг.  Эрт илрүүлж эмчилгээ, зөв асаргаа, сувилгаа хийснээр тархины чадвар алдалтыг эрт бууруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний чадварыг сайжруулж тогтворжуулах, амьдралын чанарыг сайжруулахад үр дүнтэй.

Тархины саажилт нь зөвхөн өвчилсөн хүүхдээс гадна түүний аав, ээж, өвөө, эмээ, ах, эгч зэрэг тухайн гэр бүлийн бүх гишүүнийг хамар­даг. Ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд байнгын асрамж, халамж хэрэгтэй болдог.  Энэ хараат байдал болон хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн сөрөг ойлголт нь асран хамгаалагчдад сэтгэл зүй, бие махбодь, эдийн засгийн хувьд ихээхэн ачаалал болдог байна.

Гэр бүл бол хүүхдийн сурч хөгжих, хайрлан хамгаалуулах хамгийн анхны орчин. Зөв асаргаа сувилгааг хийх, эцэг эх асран хамгаалагчийн сэтгэл зүйг бэлтгэж, дэмжих үүднээс хүүхдэд хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээл илэрсэн даруйд л гэр бүлд заавар зөвлөмж, дэмжлэг чиглүүлэг өгөх нь маш чухал юм.

Энэхүү төсөл нь “Хүүхдийн төв сувилал” дээр хэрэгжинэ. Тус сувилал нь 0-3 настай хүүхдийн суурь өвчин, эмгэгийг эмчлэх сувилах, сэргээн засах тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх лавлагаа төв юм. Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг болох тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах эмчилж сувилах үйлчилгээг Сэргээн засах амбулаторын тасгаараа дамжуулан хүргэдэг. Уг тасагт асран хамгаалагчгүй 5 хүүхэд сувилуулан амьдардаг бөгөөд 14-21 хоногийн өдрийн эмчилгээнд 5 хүүхэд хамрагддаг.  Өдрийн эмчилгээний орон тоо багтаамж дутагдалтай, урт дараалалтай байдаг байна. Сувилгаа эмчилгээний хүртээмжийг дээшлүүлж, хөгжлийн бэрхшээл илэрсэн даруйд гэр бүлд өвчин, эмгэгийн тухай зөв ойлголт, цаашдын гэрийн нөхцөлд зөв асаргаа сувилгааны арга барилыг эзэмшүүлэхийн тулд хүүхэдийг асран хамгаалагчийн хамт хэвтүүлэн эмчлүүлэх өрөөг нээх шаардлагатай.

Төслийн үр дүн

“Хүүхдийн төв сувилал”-ын Сэргээн засах амбулаторын дэргэд тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалагчийн хамт хэвтүүлэн сувилах, эмчлэх өрөөг нээн, тохижуулна. Ингэснээр дараах үр дүн гарна.

  • Жилд 48 хүүхдийг (1 удаад 14 хоног) асран хамгаалагчийн хамт хэвтүүлэн эмчлүүлэх боломж бүрдэж  сэргээн засах үйлчилгээнийн хүртээмж сайжирна
  • Хэвтэж эмчлүүлэх өрөөтэй болсноор хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлэхэд хялбар болно
  • Хүүхэд нь оношлогдсоны дараахь асран хамгаалагчийн сэтгэл зүйн цочиролыг даван туулахад мэргэжлийн хүний дэмжлэг чиглүүлэг тус дэмтэй.
  • Асран хамгаалагч 14 хоног мэргэжлийн эмч сувилагчдын заавар зөвлөмж дор хүүхдийнхээ зөв асаргаа, сувилгаа хийхэд суралцана. Ингэснээр хүүхдийн цаашдын амьдралын чанар, эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй.

 

Санхүүжилт, төсөвлөлт : 6.5 сая төгрөг

Хандивын зарцуулалт

Агуулахын зориулалтаар ашиглагдаж байсан өрөөнд их засвар хийж, эмнэлгийн стандарт шаардлагыг хангасан өрөө болгон тохижуулахад энэхүү хандив 100 % зарцуулагдана.

Засвар хийх өрөө (одоо)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

Хандив өгөх
 1. Xандивын дансны дугаар:  1105039384

Голомт Банк

Хүлээн авагч: ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ

Swift code: GLMTMNUB

   2. Япон дах хандивын данс:

Bank of Tokyo Mitsubishi UFJ, Akabane Branch(178)

Account 0138516, NGO セーブ・インファンツ

    3.    PayPal
    4Лэндмн апп-н хандив платформ

Таны сэтгэлийн хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана!  
Монголын Үрс эрүүл байг!