BEGIN:VCALENDAR
VERSION:2.0
PRODID:-//ЭРҮҮЛ ҮРС гэрэлт ирээдүй ТББ - ECPv5.3.1.1//NONSGML v1.0//EN
CALSCALE:GREGORIAN
METHOD:PUBLISH
X-WR-CALNAME:ЭРҮҮЛ ҮРС гэрэлт ирээдүй ТББ
X-ORIGINAL-URL:https://www.saveinfants.mn
X-WR-CALDESC:Events for ЭРҮҮЛ ҮРС гэрэлт ирээдүй ТББ
BEGIN:VTIMEZONE
TZID:UTC
BEGIN:STANDARD
TZOFFSETFROM:+0000
TZOFFSETTO:+0000
TZNAME:UTC
DTSTART:20140101T000000
END:STANDARD
END:VTIMEZONE
BEGIN:VEVENT
DTSTART;TZID=UTC:20140626T140000
DTEND;TZID=UTC:20140626T150000
DTSTAMP:20260417T064625
CREATED:20140623T190722Z
LAST-MODIFIED:20140623T195530Z
UID:2995-1403791200-1403794800@www.saveinfants.mn
SUMMARY:Хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн нээлт
DESCRIPTION:Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зургаа дахь төслийн нээлтийн хэвлэлийн бага хуралд ТВ\, сонины сэтгүүлч\, сурвалжлах баг болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна. \nХаана:\nГэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 108 тоот \nХэзээ:\n2014 оны 6-р сарын 26-ны өдөр 14 цагаас \n2014-2015 онд хэрэгжүүлэх шинэ төслийн хүрээнд хийгдэх ажлууд: \n\nГССҮТ-ийн харъяа Түлэнхийн тасгийг бүрэн тоногжуулах\nУлаанбаатар хот болон орон нутгийн эмч\, сувилагч нарт мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах\nИргэдэд зориулан xүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх\nХүүхдэд анхны тусламжийг хэрхэн өгөх талаар сургалт зохион байгуулах\n\n  \nХамтран ажиллагчид \nХөтөлбөр\, төслийн удирдан зохион байгуулагч: \n“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага \nТөсөл хэргэжих байршил: \nГэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн харъяа Түлэнхийн тасаг \nСургалтын арга хэмжээнд оролцогч: \nМонголын Түлэнхий Нөхөн Сэргээх Мэс Заслын Нийгэмлэг \nМУ-ын Эрүүл Мэндийн Яам \nЕрөнхий ивээн тэтгэгч: \n“Самсунг Электроникс” компани \nНийт төсөв: US$100\,000. \n\n Түлэнхийн тасгийг тоногжуулах төсөл: US$80\,000\nХүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр: US$20\,000\n\n  \nТөслийн үндэслэл\, хэрэгцээ шаардлага \nХүүхдийн түлэгдэл \nМонгол Улсын хүн амын 65 хувь буюу 1.3 сая гаруй хүн Улаанбаатар хотод амьдардаг ба эдгээрээс 70 хувь нь гэр хороололд амьдарч байна. Өдөр бүр бага насны хүүхдүүд xалуун хоол цай\, гал\, зуух\, цахилгаан тогоо\, цэнэглэгч зэрэгт түлэгдэн нас барах\, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлууд гарсаар байна. \nXүүхдийн арьс эмзэг нимгэн тул биеийн ихэнх талбай гүн түлэгдэх\, мөн анхан шатны тусламжийг буруу өгч гэрийн аргаар эмчлэхийг оролдох зэргээс хамаарч нас баралтын хувь өндөр байгаа нь харамсалтай. МУ-ын Эрүүл Мэндийн Яамны мэдээнд дурдсанаар хүүхдийн нас баралтын 15%-ийг түлэгдэлтэй холбоотой осол\, гэмтэл эзэлж байгаагаас ихэнх нь 0-5 насны хүүхдүүд байна. \nИргэд гэртээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулдаггүйгээс гадна анхны тусламжийн энгийн мэдлэг дутмаг\, түүнчлэн асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүйгээс болж түлэгдсэн хүүхдийн өсөлт хөгжилтөнд өөрчлөлт орох\, арьс сорвижих\, улмаар хүүхдийн өөртөө итгэх итгэл буурч нийгмээс өөрийгөө тусгаарлах зэрэг сөрөг үр дагаварууд үүсдэг. \n  \nТүлэнхийн тасаг \nТүлэнхийн тасаг нь 1992 оноос Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн салбар эмнэлэг буюу Түлэнхийн Төв болж үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт\, хөлдөлт\, сэдрэлтэй шарх\, эдгэрэшгүй шарх болон түлэгдэл гэмтэлийн дараах арьс болон зөөлөн эдийн дутмагшилтай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг юм. \nТүлэнхийн тасаг нь Сэхээн амьдруулах хэсэг\, Хүүхэд болон насанд хүрэгчдийн хэсэг\, Нөхөн сэргээх мэс заслын хэсгүүдээс бүрддэг. Эмнэлгийн барилга эмчилгээ үйлчилгээ явуулах боломжгүйн улмаас 2013 оны 2-р сараас эхлэн “Мөнгөн Гүүр” эмнэлэгийн байр талбайг түрээслэн 80 ор\, Сэхээн амьдруулахын 6 ор\, 15 эмчлэгч эмч болон нийт 63 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тасгийн тоног төхөөрөмжүүд нь Олон Улсын жишигт нийцэхгүй\, хүрэлцээгүй\, зарим тоног төхөөрөмж огт байдаггүй учир чанартай шинэ төхөөрөмжүүд нийлүүлэн ашиглалтанд оруулах шаардлагатай. \n 
URL:https://www.saveinfants.mn/?tribe_events=%d1%85%d2%af%d2%af%d1%85%d0%b4%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%82%d2%af%d0%bb%d1%8d%d0%b3%d0%b4%d0%bb%d1%8d%d1%8d%d1%81-%d1%83%d1%80%d1%8c%d0%b4%d1%87%d0%b8%d0%bb%d0%b0%d0%bd-%d1%81%d1%8d%d1%80%d0%b3%d0%b8
ORGANIZER;CN="%D0%AD%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB%20%D2%AE%D1%80%D1%81%20%D0%93%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB%D1%82%20%D0%98%D1%80%D1%8D%D1%8D%D0%B4%D2%AF%D0%B9%20%D0%A2%D0%91%D0%91":MAILTO:info@saveinfants.mn
END:VEVENT
END:VCALENDAR