BEGIN:VCALENDAR
VERSION:2.0
PRODID:-//ЭРҮҮЛ ҮРС гэрэлт ирээдүй ТББ - ECPv5.3.1.1//NONSGML v1.0//EN
CALSCALE:GREGORIAN
METHOD:PUBLISH
X-WR-CALNAME:ЭРҮҮЛ ҮРС гэрэлт ирээдүй ТББ
X-ORIGINAL-URL:https://www.saveinfants.mn
X-WR-CALDESC:Events for ЭРҮҮЛ ҮРС гэрэлт ирээдүй ТББ
BEGIN:VTIMEZONE
TZID:UTC
BEGIN:STANDARD
TZOFFSETFROM:+0000
TZOFFSETTO:+0000
TZNAME:UTC
DTSTART:20140101T000000
END:STANDARD
END:VTIMEZONE
BEGIN:VEVENT
DTSTART;TZID=UTC:20140329T140000
DTEND;TZID=UTC:20140329T170000
DTSTAMP:20260417T041833
CREATED:20140323T213856Z
LAST-MODIFIED:20140326T152918Z
UID:2809-1396101600-1396112400@www.saveinfants.mn
SUMMARY:Шинэ гишүүдийг хүлээн авч танилцах өдөр
DESCRIPTION:“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ нь шинэ гишүүдийг хүлээн авч\, танилцах уулзалтыг 2014 оны 3-р сарын 29-ны өдөр зохион байгуулна. \nМонголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө зүрх сэтгэл\, мэдлэг чадвараа зориулж өөрчлөлт шинэчлэлтийг авчрахыг хүсэж буй хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна. \nЭнэ өдөр бидэнтэй танилцаж\, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч\, мөн хэрхэн гар бие оролцож болох талаар чөлөөтэй ярилцах боломжтой юм. \nСайн дурын ажилд нэгдсэнээр: \n\nЧөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой болно.\nXамт олон\, итгэл нөxөрлөл бий болно.\nХариуцлага\, ажлын туршлагад суралцаж өөрийгөө хөгжүүлнэ.\nУрам зориг\, талархал хүндлэл хүртэнэ.\nӨөрийн хийж бүтээж байгаа үйлсдээ сэтгэл өөдрөг явна.\n\nСайн дурын ажил гэж юу вэ? Нэг хүн эргэж хараад хоёр хүнд туславал Нийгэм хурдан хөгжинө. Сайн дурын ажил гэдэг нь гэр бүл\, найз нөхөд\, хамаатан саднаас илүү өргөн хүрээнд чиглэсэн\, хариу нэхээгүй\, цалин хөлс шаардан хийгдээгүй\, өөрийн хүсэл\, зоригоор оролцдог ажил\, үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл сайн дурын үйл ажиллагаа нь бусдын тусын тулд үйлчлэх хүсэл эрмэлзэл бөгөөд эн тэргүүнд бусдын аз жаргал\, сайн сайхныг бодох хандлага ажээ. \nТодорхой зохион байгуулалттай\, байгууллагаар дамжигдсан байх нь ажлын үр дүнг тооцох\, үнэлэх зэрэг олон давуу талуудыг бий болгодог. Сайн дурын үйл ажиллагаанд оролцогч нь нас\, хүйс\, яс үндэсний хувьд аливаа нэг хязгаарлалт тавигдахгүй ба аливаа цалин хөлс\, шан харамж нэхэхгүйгээр өөрийн цаг зав\, мэдлэг ур чадварыг хувь хүн\, байгууллага\, хэсэг бүлэг хүмүүст туслахын тулд зориулж байгаа хувь хүмүүс юм. \nСайн дурын үйл ажиллагааны үр дүнд дадлага туршлага\, хамт олон\, итгэл нөхөрлөл\, урам зориг\, талархал\, хүндэтгэл ямагт бий болдог. Оюутнууд сайн дурын ажил хийх нь мэргэжлийн ур чадвар\, харилцаа\, итгэл үнэмшил\, өөртөө итгэлтэй байдал\, бие даах чадвараа хөгжүүлэх зэргээс гадна мэргэжлийн ажлын практик туршлага нь илүү нэмэгддэг. Жишээ нь: төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны онцлог\, ялгаа\, үйлчлүүлэгчдийн бодит байдалтай илүү ойрхон танилцдаг учир өөртөө аль илүү тохирох ажлын чиглэлээ сонгоход чухал ач холбогдолтой юм. Хүн өөрийгөө танин мэдэж байж чухам өөртөө юу хэрэгтэй\, өөрөө юу хийж бүтээж чадах\, юуг чадахгүйгээ мэддэг. Ийм учраас бусдад туслах нь эргээд өөрт бас хэрэгтэй үйлс юм. \nУулзах газар:\n2014.3.29  14:00 цагт \n“COFFICE HUB”\nTime Center-ийн 5 давхарт.\n(Улаанбаатар зочид буудлын зүүн хаалганы замын урдаас харсан тоосгон байшин) \n \n 
URL:https://www.saveinfants.mn/?tribe_events=%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d-%d0%b3%d0%b8%d1%88%d2%af%d2%af%d0%b4%d0%b8%d0%b9%d0%b3-%d1%85%d2%af%d0%bb%d1%8d%d1%8d%d0%bd-%d0%b0%d0%b2%d1%87-%d1%82%d0%b0%d0%bd%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d1%85-%d3%a9%d0%b4
LOCATION:Coffice Hub\, Time Center\, 5th Floor\, Ulaanbaatar\, Mongolia
ORGANIZER;CN="%D0%AD%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB%20%D2%AE%D1%80%D1%81%20%D0%93%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB%D1%82%20%D0%98%D1%80%D1%8D%D1%8D%D0%B4%D2%AF%D0%B9%20%D0%A2%D0%91%D0%91":MAILTO:info@saveinfants.mn
END:VEVENT
END:VCALENDAR