Улсын төсөвт Нийслэлийн “Өргөө” Амаржих Газарт жилд дунджаар 16 мянган эхчүүд төрдөг. Өмнө нь дутуу болон хүнд өвчлөлтэй нярайг улсдаа ганц байх Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Нярайн эмгэг судлалын тасагт хүлээн авч эмчилдэг байсан бол тус амаржих газарт барилгын өргөтгөл хийсэнтэй холбоотойгоор 2015 оны 8 дугаар сараас Нярайн эмгэг эмчлэх хэсэг зайлшгүй шаардлагын улмаас шинээр байгуулан 53 эмч, ажилтантайгаар ажиллуулж байна.

Гэвч хэрэгтэй тоног төхөөрөмжийн хүрэлцээ дөнгөж 25%-тай байгаа бөгөөд 2 нярай нэг төхөөрөмжинд эмчлүүлэх зэргээс болж эмчилгээ үйлчилгээ хангалтгүй байх, халдвар дамжих, нярай эндэх гэх мэт эрсдлийг нэмэгдүүлж байна. Нярай бүрт хүрэлцээтэй, стандарт шаардлагыг хангаж хэвийн ажиллахын тулд нэмж 6 төрлийн 80 ширхэг тоног төхөөрөмж шаардлагатай юм.

Хэвтэн эмчлүүлж байгаа нярайн өвчлөлөөр нь авч үзвэл нярайн шарлалт хүндэрч ирэх нь байнга ихсэж байна. Нярайн шарлалтыг эмчлэх Фото эмчилгээний LED аппарат 30 байх ёстойгоос 7 ширхэг, шарлалтыг хэмжих аппарат 4 байх ёстойгоос 1 ширхэг байгаа ажээ.

Монгол хүүхдүүд Эх орондоо эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой байгуулагдсан “Эрүүл Үрс-Гэрэлт Ирээдүй” ТББ нь сайн санаат дэмжигчдийнхээ хүчээр 8 дахь төслөө амжилттай хэрэгжүүлэн Нийслэлийн Өргөө Амаржих Газарын Нярайн Стационарт нийтдээ 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг 2016 оны 6-р сарын 1-ний өдөр хандивлалаа.

Фото эмчилгээний аппаратны хүртээмж нэмэгдэсэнээр нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, билимерт хүртээмжтэй болсноор нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй цаг хэмнэж, хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгдэнэ.

“Эрүүл Үрс-Гэрэлт Ирээдүй” ТББ нь энэхүү төслөө өөрийн веб болон Фэйсбүүк хуудасаараа танилцуулан сайхан сэтгэлт дэмжигчдийн хандиваар санхүүжүүлсэн юм. Хандивлагч нар дунд бурханы оронд одсон дотны хүнийхээ гэгээн дурсгалд зориулан хандивласан гэр бүлүүд, сар бүр цалингаасаа 20000 төгрөг хандивлагч хувь хүн, 5 сая төгрөг хандивласан “Амбер” ХХК, хандивийн иогын хичээл зохион байгуулсан иогачин бүсгүй зэрэг Монголынхоо нялх үрсийн төлөө гэсэн сэтгэлтэй олон хүн бий. Хандивлагч та бүхэндээ дахин баярлалаа!

20160601_123242

20160601_122511

20160601_115623

13310415_1152399688115856_3089359019588175259_n

13342954_10206338486002149_4845231305338470776_n

13325473_1152399651449193_2440421644231300904_n

13269270_1152412864781205_5480553866968225704_n

13331121_1152413611447797_4430824131533568418_n

Screen Shot 2016-05-26 at 2.48.43 PM

safe infants geree (3)

Donors Donation Currency Where When How
1 М.Чингүүн 20,000.00 MNT Монгол 2015.07.27 данс
2 П.Түвшинхүү (SI гишүүн) 50,000.00 MNT Солонгос 2015.08.11 данс
3 М.Чингүүн 20,000.00 MNT Монгол 2015.10.20 данс
4 О.Нямдаваагийн гэр бүл 50,000.00 MNT Монгол 2015.10.30 данс
5 Э.Алимаа 30.00 USD Америк 2015.11.20 paypal
6 Б.Биндэръяагийн гэр бүл (SI гишүүн) 100.00 USD Индонез 2015.12.05 paypal
7 Ц.Галсанчимэдийн гэр бүл 100,000.00 MNT Монгол 2015.12.11 данс
8 Д.Ариунбаатарын гэр бүл (SI гишүүн) 300.00 USD Америк 2015.12.12 paypal
9 Б.Буян-Уртын гэр бүл 100.00 USD Америк 2015.12.14 paypal
10 Насанжаргал Намсрай 200,000.00 MNT Монгол 2015.12.15 данс
11 Н.Эрдэмбаярын гэр бүл 500,000.00 MNT Монгол 2015.12.21 данс
12 Э.Индра (SI гишүүн) 150,000.00 MNT Хятад 2015.12.23 данс
13 Schroders Charity Schroder Investment Management 3,210,000.00 MNT Люксембург 2015.12.24 данс
14 Энхчимэг Болд 10,000.00 MNT Монгол 2015.12.24 данс
15 Нарангэрэл Цогжаргал 50,000.00 MNT Монгол 2015.12.25 данс
16 Марал Бага-Алдар 50,000.00 MNT Монгол 2015.12.27 данс
17 Ж.Батцэцэг 50.00 USD Америк 2015.12.31 paypal
18 Л.Баярмаагийн гэгээн дурсгалд 100.00 USD Америк 2016.01.01 paypal
19 Пүрэв Оюундэлгэр 50,000.00 MNT Монгол 2016.01.04 данс
20 М.Чингүүн 40,000.00 MNT Монгол 2016.01.06 данс
21 Гантулгын гэр бүл 100,000.00 MNT Бельги 2016.01.07 данс
22 С.Энхтуулын гэр бүл 80,000.00 MNT Монгол 2016.01.11 данс
23 Б.Өнөболд 1,300,000.00 MNT Монгол 2016.01.20 данс
24 Ах Ч.Мөнхдэлгэрийн гэгээн дурсгалд аx дүүгээс нь 1,000,000.00 MNT Монгол 2016.01.24 данс
25 А.Ууганжаргал 30.00 USD Герман 2016.02.11 paypal
26 Ц.Дэлгэрэх 50,000.00 MNT Монгол 2016.02.13 данс
27 Д.Отгонням 50,000.00 MNT Монгол 2016.02.14 данс
28 Ээж С.Чимэдийн гэгээн дурсгалд хүүхдүүдээс нь 510,000.00 MNT Монгол 2016.02.15 данс
29 Б.Солонготуяа 10,000.00 MNT Монгол 2016.02.15 данс
30 Г.Цацрал 10,000.00 MNT Монгол 2016.02.18 данс
31 О.Солонго (3000 иен) 53,400.00 MNT Япон 2016.02.18 данс
32 Ариунболор 25,000.00 MNT Монгол 2016.02.24 данс
33 Сайнуузын үр хүүхдүүдээс 300,000.00 MNT Монгол 2016.02.28 данс
34 Энх-Амгалан 10,000.00 MNT Монгол 2016.03.10 данс
35 Балжинням 10,000.00 MNT Монгол 2016.03.10 данс
36 Б.Одгэрэл 10,000.00 MNT Монгол 2016.03.11 данс
37 Р.Баасанжаргал 30.00 EUR Бельги 2016.03.15 данс
38 Marina Kanivetz 100.00 EUR Бельги 2016.03.22 данс
39 Эгч Норовын гэгээн дурсгалд Батбаатар, Бүжинлхам нараас 200,000.00 MNT Монгол 2016.03.22 данс
40 Ч.Жаргалан 150.00 USD Америк 2016.03.22 paypal
41 П.Оюундэлгэр 50,000.00 MNT Монгол 2016.03.25 данс
42 З.Саруул 30,000.00 MNT Монгол 2016.03.25 данс
43 М.Баттулга 30,000.00 MNT Монгол 2016.03.28 данс
44 Б.Мөнхсаруул 300,000.00 MNT Бельги 2016.03.29 данс
45 Уянга 1,500.00 JPY Япон 2016.04.10 данс
46 Халиун 1,500.00 JPY Япон 2016.04.10 данс
47 Г.Солонго, хүү Түвшинбаяр 1,500.00 JPY Япон 2016.04.10 данс
48 Болор 1,500.00 JPY Япон 2016.04.10 данс
49 Барбаяр 1,500.00 JPY Япон 2016.04.10 данс
50 Түмэндэмбэрэл 1,500.00 JPY Япон 2016.04.10 данс
51 Одончимэг 1,500.00 JPY Япон 2016.04.10 данс
52 Оюунлхам 1,500.00 JPY Япон 2016.04.10 данс
53 Д.Ариунтунгалаг, А.Баяржаргал, Ж.Анхбаяр, Б.Намжилмаа 5,000.00 JPY Япон 2016.04.11 данс
54 Yuki 3,000.00 JPY Япон 2016.04.11 данс
55 С.Хишигбаяр, охин Аминаa 60,000.00 MNT Бельги 2016.04.13 данс
56 Б.Жамъяандоржийн гэр бүл 200.00 USD Канад 2016.04.20 paypal
57 Ц.Галсанчимэдийн гэр бүл 100,000.00 MNT Монгол 2016.05.05 данс
58 М.Чингүүн 60,000.00 MNT Монгол 2016.05.10 данс
59 Амбер ХХК 5,000,000.00 MNT Монгол 2016.05.13 данс
60 Ц.Мөнх-Эрдэнэ #LoseForSaveInfants 336.00 USD Англи 2016.05.30 paypal
61 Solo Yoga 6,000.00 JPY Япон 2016.06.10 данс
62 Байгалаа 3,000.00 JPY Япон 2016.06.10 данс
63 Ц.Мөнх-Эрдэнэ #LoseForSaveInfants 20,000.00 MNT Монгол 2016.06.13 данс
  Нийт дүн:
13,868,400.00 MNT
1,396.00 USD
130.00 EUR
29,000.00 JPY