Tанд маш их баярлалаа!

  • Xандивын дансны дугаар:  1105039384 Голомт Банк
  • Хүлээн авагч: “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ
  • Swift code: GLMTMNUB

 

  • Япон дахь хандивын данс:
  • Bank of Tokyo Mitsubishi UFJ, Akabane Branch(178)
  • Account 0138516, NGO セーブ・インファンツ 

Таны хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана. Монголын Үрс эрүүл байг!

 

 

МУ-д мэндэлж буй 38 хүүхэд тутмын 1 нь нэг хүртэлх насандаа, 2 нь тав хүртэлх насандаа эндэж байна гэсэн Дэлхийн Банкны судлагаа бий. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар юм. Манай улсад төрөлт ихсэж буй ч эмнэлэг, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хангалтгүй байдлаас болж олон зуун хүүхэд хорвоог орхиж байгаа нь эмгэнэлтэй. Энэ байдлыг сайжруулж хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврахын тулд зөвхөн засгийн газар, эрүүл мэндийн яам төдийгүй иргэн бүр сэтгэл гарган оролцож хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм.

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ нь ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн зургаан орноос нэгдсэн 27 сайн дурын гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол хүүхэд эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг сайжруулах зорилготой уг байгууллага нь МУ төдийгүй дэлхийн олон оронд ажиллаж амьдарч буй монголчууддаа нэр хүндтэй, итгэл хүлээсэн залуусын нэгдэл юм.

Анх 2010 онд байгуулагдсан цагаас хойш нийт 400 гаруй сая төгрөгийн хандив санхүүжилт босгож хүүхэд нялхсын эрүүл мэдийн төлөөх төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр төслийг амжиллтай хэрэгжүүлэхэд сайн дурын гишүүдийн хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд МУ-ын 39 байгууллага, аж ахуйн нэгж, дэлхийн 20 орноос 1200 гаруй хүн хандив өргөж хүүхдийн амь нас, эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулсан билээ.

Төслийн төсвийг бүрдүүлэхдээ “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын зүгээс xүлээн авалт, дуудлага худалдаа зохион байгуулах, ханын хуанли хэвлүүлж борлуулах, явган аялал хийх, дэмжигч хувь хүн, гэр бүл хамт олон, байгуулагуудаас хандив цуглуулах, мөн олон улсын сайн дурын байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зэрэг үйл ажиллааг идэвхтэй өрнүүлж байна.

Гадаад улсаас хандив өргөгчид дээрх ‘Donate’ товч дээр дарж хувь нэмрээ оруулах боломжтой. Mанай гишүүд гүйлгээний шимтгэлийг өөрсдөө нөхөн төлж таны хандивыг 100% хүүхдийн төлөөх үйлсдээ зориулдаг билээ. Paypal-ын стандарт шимтгэл нь 2.9% + $0.30 юм. (Жишээ нь: $100 хандивын $3.20-г нь Paypal суутгаж авна гэсэн үг). Энэ нь зөвхөн АНУ доторх үнэ бөгөөд харин гадны улсаас хандив орж ирэхэд нэмэлт 1%, мөн гадаад валют солиход нэмэлт 2.5% -ийн шимтгэлтэй байдаг. Хэрэв та найз нөхдөөрөө нийлж энэ ажилд оролцохоор шийдсэн бол бидэнтэй холбоо барьж хандиваа шимтгэлгүй шилжүүлэх талаар зөвлөлдөнө үү. Маш их баярлалаа!

10363647_10154163343735313_642644029887454202_n