ТӨСӨЛ 2015
Мандал сумын нярай ба хүүхдийн тасгийн чадавхийг сайжруулах
Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй Төрийн бус байгууллага

11041718_10203627174701061_7191690780959762600_n

Агуулга

  1. Төслийн товч танилцуулга
  2. Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга
  3. Төслийн үндэслэл
  4. Төсөл хэрэгжих байгууллагын танилцуулга
  5. Эрэлт хэрэгцээ шаардлага
  6. Төслийн зорилго, зорилт
  7. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөлт
  8. Санхүүжилт, төсөвлөлт
  9. Төслийн үр дүн

 

 

Төслийн товч танилцуулга

Төслийн нэр Мандал сумын хүүхэд болон нярайн тасaг
Төсөл хэрэгжих газар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг
Төсөл үргэлжлэх хугацаа 2015 оны 3-p сарын 16-с

2015 оны 6-p сарын 1

Төслийн зорилго Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж тасгийн чадавхийг сайжруулах
Төслийн зорилт Тоног төхөөрөмжийг нийлүүлснээр:

·      Хүүхэд болон нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэx

·      Xүнд эмчилгээтэй хүүхэд болон нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх

·      Өвчлөл их үед тасгийн ачаалал нэмэгдэж тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал арилах

·      Нярайн эндэгдэлгүй ажиллаx

Төслийн зорилтот хамрах хүрээ Мандал сумын төвийн өрхийн эмнэлэг болон ойролцоох Хэрх, Түнхэл, Баянгол сумаас жилд мянга гаруй хүүхэд хүлээн авч ерөнхий болон хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Төслийн удирдагч Батсүхийн Бат-Энх

 

Төслийн нийт санхүүжилт 15,000,000₮

 

Холбоо барих утас 91003233, 99062992

 

 

Төсөл хэрэгжүүлэх багийн танилцуулга

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Tөрийн бус байгууллага нь Монгол хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм.

Сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд анх 2010 онд үйл ажиллагаагaa эхэлcнээс хойш зургаан төсөл амжилттай хэрэгжүүлж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт инкубатор, амьсгалын аппарат зэрэг нийт 118.4 сая төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн 14 ширхэг чанартай шинэ тоног төхөөрөмж бэлэглэн ашиглалтанд оруулж өгснөөр олон зуун хүүхдийн эмчилгээ, эрүүл мэнд сайжирч буй үр дүнтэй байна. Энэхүү үйлсийг дэмжиж МУ-ын 38 байгуулага, аж ахуйн нэгж, дэлхийн 20 орноос 1200 гаруй хувь хүн, гэр бүл, хамт олон хандив өргөж хүүхдийн эрүүл мэднийн төлөө хувь нэмрээ оруулсан билээ.

Мөн түүнчлэн 2014 онд Самсунг Электроникс компанийн санхүүжилтээр Xүүхдийг ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн тасагт арьс торлогч, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг 80,000 ам.долларын үнэ бүхий 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж ашиглалтанд оруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд ахуйн түлэгдэлтээс сэрэмжлүүлэx зорилготой ТВ шторк болон зурагт хуудсыг орон даяар түгээж, эмч нарт гарын авлага бэлтгэн хэвлүүлсэн юм.

 

Төслийн үндэслэл

МУ-д мэндэлж буй 38 хүүхэд тутмын 1 нь нэг хүртэлх насандаа, 2 нь тав хүртэлх насандаа эндэж байна гэсэн Дэлхийн Банкны судлагаа бий. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар юм. Манай улсад төрөлт ихсэж буй ч эмнэлэг, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хангалтгүй байдлаас болж олон зуун хүүхэд хорвоог орхиж байгаа нь эмгэнэлтэй. Энэ байдлыг сайжруулж хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврахын тулд зөвхөн засгийн газар, эрүүл мэндийн яам төдийгүй иргэн бүр сэтгэл гарган оролцож хувь нэмрээ оруулах нь зүйтэй юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь өдгөө 9 баг 2 тосгонтой. Нийт 7,3 мянган өрхөд 30 орчим мянган хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдарч байна. Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км-т 5.3 хүн оногдож байна.

Мандал сум нь Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг ба Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар нутагтай.

 

Төсөл хэрэгжих байгууллагын танилцуулга

Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нь Мандал сумын төвийн өрхийн эмнэлэг болон ойролцоох Хэрх, Түнхэл, Баянгол сумаас хүүхэд хүлээн авч ерөнхий болон хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг.

Хүүхдийн тасаг нь 1 их эмч, 5 сувилагч, 5 асрагч нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй 14 ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Эмнэлгийн тоног төхөөрөмжөөс дуслын автомат шахуурга PAMP -1, хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1, отсос -1, утлагын аппарат – 2 гэсэн тоног төхөөрөмжүүдтэй тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тасгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд

Нийт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо:

Үзүүлэлтүүд 2011 он 2012 он 2013 он 2014 он   хагас жилээр
1 Хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 690 748 728 492
2 13 А маягтаар шилжүүлсэн хүүхдийн тоо 22 25 15 7
3 Нас барсан хүүхэд 1 0 0 0
4 Эмч нарын хамтарсан үзлэг хийсэн хүүхдийн тоо 26 47 23 6

 

Өвчлөлийг насны ангилалаар нь авч үзэхэд:

Үзүүлэлтүүд 2011 он 2012 он 2013 он 2014 он
1 0-1 насны хүүхэд 490 314 310 428
2 1-5 насны хүүхэд 152 307 312 505
3 5-16 насны хүүхэд 44 125 104 126
3 16-c дээш насны хүүхэд 4 2 2 1
3 Нийт 690 748 728 1060

 

Өвчлөлийн байдлаар нь авч үзэхэд:

Үзүүлэлтүүд 2011 он 2012 он 2013 он 2014 он хагас жилээр
1 Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг 408 527 502 307
2 Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг 132 86 91 63
3 Мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэг 75 61 63 49
4 Бөөр шээсний ялгаруулах замын эмгэг 41 10 17 21

 

Төрөх нярайн тасаг

Тус эмнэлгийн төрөх тасаг нь тойргын сумын Баянгол, 253 точик, Хэрх, Түнхэл бүсийн төрөх насны эмэгтэйчүүдэд эх нярайн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

  • Төрөх тасагт нярайн чиглэлээр мэргэшсэн 1 их эмч, 4 сувилагч ээлжээр ажиллаж 12 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
  • Нярайн дулаацуулах ширээ нярайн өрөө, хагалгааны блок, төрөх өрөө тус бүрт 1, нярайн электрон жин 2 ширхэг, инкубатар нярайн эмчилгээний өрөөнд 2 ширхэг, дуслын автомат шахуурга 4 ширхэг, фото эмчилгээний хуучин аппарат 1 ширхэгийг ашиглаж байна

2014 эхний 5 сарын байдлаар 333 эх төрж, 337 нярай эсэн мэнд төрсөн байна. Заалтын дагуу нярайн эмч зайлшгүй байх тохиолдлуудад кесар хагалгаанд 77 удаа, дутуу болон бусад эмгэг төрөлтүүдэд 35 тохиолдолд нярайн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

 

Үндсэн тоон үзүүлэлт:

Үзүүлэлтүүд 2011 он 2012 он 2013 он 2014 он
1 Нийт төрсөн эх 631 608 662 747
2 Төрсөн нярай 633 612 666 749
3 Дутуу нярай 12 19 13 12
4 Нярайн эндэгдэл 1 0 0 1
5 Эмгэг төрөлтүүд 56 67 85 75

Нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж хүнд эмчилгээтэй нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирснээр нярайн эндэгдэлгүй ажиллаж байна.

Эрэлт хэрэгцээ шаардлага

Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийг өвчлөлөөр нь авч үзвэл 0-5 насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын эрхтэн тогтолцооны эмгэг, мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэгүүд хүндэрч ирэх нь ихсэж байна.

Өвчлөл их үед тасгийн ачаалал ихсэж хэвтэгсдийн тоо 40 хүрч орны ачаалал нэмэгдэж тоног төхөөрөмжийн хүрэлцээ дутмаг байдаг.

2011 – 2014 хүртэл хүүхдийн өвчлөлийн хүндэрсэн тохиолдлуудыг эмчлэн эдгэрүүллээ.

Хүүхдийн тасагт хүндэрч ирсэн тохиолдлуудыг зургаар үзүүлбэл:

Screen shot 2015-03-18 at 8.38.22 PM

 

Төслийн зорилго, зорилт

Зорилго: Шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж тасгийн чадавхийг сайжруулах

Зорилт: Тоног төхөөрөмжийг нийлүүлснээр:

  • Хүүхэд болон нярайд үзүүлэх сэхээн амьдруулалт, яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэx
  • Xүнд эмчилгээтэй хүүхэд болон нярайд эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
  • Өвчлөл их үед тасгийн ачаалал нэмэгдэж тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал арилах
  • Нярайн эндэгдэлгүй ажиллаx

 

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөлт

Үйл ажиллагааны төлөвлөгөө 3 сар 4 сар 5 сар 6 сар
Төслийн нээлт

 

x      
Төслийн мэдээллийг www.saveinfants.mn вэб сайт болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцуулах x x x  
Тоног төхөөрөмж нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах, худалдах ба худалдан авах гэрээ байгуулах   x    
Худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрийг төлөх   x    
Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл

төлбөрийг төлөх

    x  
Тоног төхөөрөмжүүдийг төсөл хэрэгжүүлж буй эмнэлэгтэй хамтран хүлээн авах, суурьлуулах     x  
Төслийн хаалтын ажиллагаа, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх албан ёсны арга хэмжээ       x

Санхүүжилт, төсөвлөлт

Төхөөрөмжийн нэр төрөл Тоо Үнэ (төгрөг)
Нэгж Нийт
1 Нярайн пульсоксиметр 1
2 Халаагч ширээ 1
3 Хяналтын монитор 1
4 Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 1
5 Отсос 1
6 Дуслын автомат шахуурга 1
7 Нийт 6 15,000,000

Жич: Эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллагуудаас үнийн санал хүлээн авч байна.

 

Төслийн үр дүн

Мандал сумын Хүүхдийн ба нярайн тасагт дутагдалтай байгаа орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг хандивлаж ашиглалтанд оруулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар дээшлилж, улмаар аймаг, хот руу өндөр өртгөөр эмчилгээ хийлгэхээр явагсдын тоо буурах зэрэг эерэг үр дагаврууд бий болно.

Уг тасгийн чадавхийг сайжруулснаар:

  • Эмчилгээ оношлогооны үр дүн сайжрах
  • Нярайн өвчлөл эндэгдэл буурах
  • Эмчлүүлж буй бүх нярайг бодитоор хянан эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Нярай хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ор хоногийн тоо багасах зэрэг бодит үр дүн бий болох юм.

Хавсралт

Төсөл хэрэгжих тасгийн өнөөгийн байдал:

Хандивлагч танд маш их баярлалаа!

Xандивын дансны дугаар:  1105039384

Голомт Банк

Хүлээн авагч: ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ

Swift code: GLMTMNUB

 

Япон дах хандивын данс:

Bank of Tokyo Mitsubishi UFJ, Akabane Branch(178)

Account 0138516, NGO セーブ・インファンツ

Таны сэтгэлийн хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана!  
Монголын Үрс эрүүл байг!

 

 

Donors Donation Currency Where When How
1 М.Чингүүн 10,000.00 MNT Монгол 2014.08.12 данс
2 Ц.Хантүмэнгийн гэр бүлээс 100,000.00 MNT Монгол 2014.08.24 данс
3 icebucketchallenge Индра, Амарса 10,000.00 MNT Монгол 2014.09.02 данс
4 icebucketchallenge Great Empire LLC 10,000.00 MNT Монгол 2014.09.03 данс
5 С.Одгэрэл Pianissimo төгөлдөр хуурын тоглолт 1,080,000.00 MNT Монгол 2014.09.25 данс
6 М.Чингүүн 10,000.00 MNT Монгол 2014.09.25 данс
7 Geeks 1,000,000.00 MNT Монгол 2014.10.22 данс
8 М.Чингүүн 10,000.00 MNT Монгол 2014.10.30 данс
9 Б.Ариунзул 100,000.00 MNT Монгол 2014.10.31 данс
10 Ж.Баярсайхан 3,000.00 MNT Монгол 2014.11.06 данс
11 Most Money үйлчилгээнээс 100,000.00 MNT Монгол 2014.11.18 данс
12 М.Чингүүн 20,000.00 MNT Монгол 2014.12.06 данс
13 Энхболд Баянмөнх 100,000.00 MNT Монгол 2015.01.03 данс
14 Aaron Crouch 40.00 USD Америк 2015.01.26 paypal
15 Susan Garrison 50.00 USD Америк 2015.02.12 paypal
16 М.Чингүүн 20,000.00 MNT Монгол 2015.02.14 данс
17 Нэр дурдаагүй хандивлагч 150,000.00 MNT Монгол 2015.02.24 данс
18 Нэр дурдаагүй хандивлагч 10,000.00 MNT Монгол 2015.03.11 данс
19 Нэр дурдаагүй хандивлагч 10,000.00 MNT Монгол 2015.03.22 данс
20 Camry Club 200,000.00 MNT Монгол 2015.03.27 данс
21 Б.Сэцэн 2,000,000.00 MNT Монгол 2015.03.27 данс
22 Б.Сайнболор 10.00 USD Англи 2015.04.21 paypal
23 Б.Сарнай 50.00 USD Америк 2015.04.22 paypal
24 А.Мөнх-Эрдэнэ 20,000.00 MNT Англи 2015.04.22 данс
25 Н.Санжааханд 50,000.00 MNT Монгол 2015.04.23 данс
26 Бишрэлт 50,000.00 MNT Монгол 2015.04.23 данс
27 Одцэцэг 30,000.00 MNT Монгол 2015.04.23 данс
28 Б.Тунгалаг 40,000.00 MNT Монгол 2015.04.23 данс
29 Л.Аззаяа 20,000.00 MNT Монгол 2015.04.24 данс
30 Ч.Ариунгэрэл 20.00 USD Англи 2015.04.24 paypal
31 Т.Номин 100.00 USD Америк 2015.04.24 paypal
32 Э.Индра 50,000.00 MNT Монгол 2015.04.24 данс
33 П.Оюундэлгэр 50,000.00 MNT Монгол 2015.04.24 данс
34 Энхцэлмэг 30,000.00 MNT Монгол 2015.04.24 данс
35 З.Тамир 100.00 USD Америк 2015.04.24 paypal
36 Б.Баттуяа 10.00 USD Англи 2015.04.25 paypal
37 Ж.Гэрэлмаа 15,000.00 MNT Монгол 2015.04.26 данс
38 Б.Жамъяандоржийн гэр бүлээс 100.00 USD Канад 2015.04.27 paypal
39 С.Бямбасүрэн 15.00 USD Англи 2015.04.29 paypal
40 Б.Болорсэлэнгэ 50.00 USD Америк 2015.04.29 paypal
41 М.Хулан 30,000.00 MNT Монгол 2015.05.01 данс
42 Онон 40,000.00 MNT Монгол 2015.05.04 данс
43 Ч.Цолмон 60,000.00 MNT Монгол 2015.05.04 данс
44 М.Чингүүн 30,000.00 MNT Монгол 2015.05.04 данс
45 Мөнхсаруул 100,000.00 MNT Монгол 2015.05.05 данс
46 Н.Энхбат 30,000.00 MNT Монгол 2015.05.05 данс
47 М.Дагвасүрэн, С.Баярхүү нараас 50,000.00 MNT Монгол 2015.05.05 данс
48 П.Түвшинхүү 144,800.00 MNT Солонгос 2015.05.06 данс
49 А.Алимаа 50.00 USD Америк 2015.05.06 paypal
50 Э.Ариунзаяа 50.00 USD Монгол 2015.05.06 paypal
51 С.Дамдинсүрэн 20,000.00 MNT Монгол 2015.05.07 данс
52 Jeonil Kang 50.00 USD Солонгос 2015.05.10 paypal
53 А.Хулан 50.00 USD Америк 2015.05.11 paypal
54 С.Нарангоо 50,000.00 MNT Монгол 2015.05.12 данс
55 З.Замбага 30,000.00 MNT Монгол 2015.05.18 данс
56 Алтай 30,000.00 MNT Монгол 2015.05.18 данс
57 Нэр дурдаагүй хандивлагч 15,000.00 MNT Монгол 2015.05.20 данс
58 Туул Батсайхан трейд 22,000.00 MNT Монгол 2015.05.22 данс
59 З. 50,000.00 MNT Монгол 2015.05.22 данс
60 Мягмар 10,000.00 MNT Монгол 2015.05.29 данс
61 Оюун-Эрдэнэ 50.00 USD Герман 2015.05.29 paypal
62 М.Идэрбаатарын гэр бүлээс 100,000.00 MNT Монгол 2015.05.29 данс
63 Галсанчимэдийн гэр бүлээс 100,000.00 MNT Монгол 2015.05.29 данс
64 Анармаа 50,000.00 MNT Монгол 2015.05.30 данс
65 Г.Доржханд 30,000.00 MNT Монгол 2015.05.30 данс
66 Отгонням 50,000.00 MNT Монгол 2015.05.31 данс
67 Эх үрс үргэлж жаргалтай байг 40,000.00 MNT Монгол 2015.06.03 данс
68 Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ 700,000.00 MNT Монгол 2015.06.05 данс
69 Л.Өнөржаргал 50,000.00 MNT Монгол 2015.06.12 данс
70 Ч.Оюунцэцэг 214,400.00 MNT Бельги 2015.06.26 данс
71 С.Хишигбаяр 107,200.00 MNT Бельги 2015.06.26 данс
72 Н.Баярмаа 100.00 USD Швецарь 2015.06.30 paypal
73 Одгэрэл Мягмар 50,000.00 MNT Монгол 2015.07.01 данс
74 П.Номин-Эрдэнэ Б.Болормаа нарын гэр бүлээс 100,000.00 MNT Монгол 2015.07.02 данс
75 Номун Далай 10.00 USD Англи 2015.07.08 paypal
76 ЭН ЭЙ ПИ ХХК 650,000.00 MNT Монгол 2015.07.08 данс
  Нийт дүн:
8,251,400.00 MNT
905.00 USD