ЭРҮҮЛ ҮРС ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ Төрийн бус байгуулага нь анх 2010 онд сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр үйл ажиллагаагaa эхэлcнээс хойш жил бүр нэг төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн зургаан орноос нэгдсэн 28 сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд өөрсдөө бас хандивлагчид юм.
Сайн дурын гишүүд нь төслийн төсвийг бүрдүүлэхдээ бүтээлч санаачлага гарган хэрэгжүүлдэг бөгөөд үүнд: хүүхдийн гэрэл зургаар ханын хуанли хэвлүүлэх, хүлээн авалт болон дуудлага худалдаа зохион байгуулах, асуулт xариултын уралдаан явуулах, явган аялал хийх зэрэг ажил өрнүүлдэг. Мөн гадаадад оршин суугаа монголчуудын илгээмжийг хүлээн авч асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон хилийн заставын хүүхдүүдэд хүргэдэг. Үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил тод хөтлөн явуулдаг онцлогтой.
Өнгөрөгч 2014 онд Самсунг Электроникс компанийн 100,000 ам. долларын санхүүжилтээр “Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”–ийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн төвийн хүүхдийн тасагт арьс торлогч, автомат тариур, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч зэрэг 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа. Мөн түүнчлэн иргэдэд зориулсан түлэгдэлтээс урьчилан сэргийлэх аргууд ба түлэгдсэн тохиолдолд үзүүлэх анхан шатны тусламжийн зааварчилгаа бүхий видео шторкийг томоохон телевизүүдээр цацаж, хоёр төрлийн зурагт хуудсыг Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын тусламжтайгаар улс орон даяар түгээв. Хөтөлбөрийн төгсгөлд эмч сувилагч нарт зориулсан Түлэнхийн мэргэжлийн гарын авлагыг орчуулан хэвлүүлсэн юм.