ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь 0-16 насны хүүхэд, зарим эмгэг бүхий насанд хүрэгчдэд мэдээгүйжүүлэг, хагалгааны дараах эрчимт эмчилгээний улсын хэмжээний тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг юм. Ерөнхий мэс засал, бөөр, чих хамар хоолой, нүд, эрүү нүүрний мэс засал, нярайн мэс засал хийхэд жилдээ ойролцоогоор 6500-7000 орчим хүүхдэд мэдээгүйжүүлэг өгдөг ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.
2012 оны байдлаар тус тасгаар дамжуулан 6872 хүүхдэд ерөнхий мэдээгүйжүүлэг өгч xагалгааны дараах 6 ортой эрчимт эмчилгээний хэсгээр 428 хүүхэд эмчлэгдсэн ба үүнээс маш хүнд байдалтай 158 хүүхэд эмчлэгдэж эдгэрчээ.
Мэс заслын дараах эрчимт эмчилгээний хэсэгт том хагалгаанд орсон, мэс заслын идээт эмгэгийн улмаас үжил, үжлийн шокоор хүндэрсэн, олон эрхтэний дутагдалтай хүнд өвчтөнүүд, зүрхний болон нярайн төрөлхийн гаж хөгжлийн улмаас нярай, хөхүүл үедээ мэс засалд орж нөхөн сэргээх мэс засал хийгдсэн хүүхдүүдэд эрчимт эмчилгээ хийн, амьсгал, зүрх судас, олон эрхтэний дутагдлаас гаргах зэрэг эмчилгээг эрчимтэй хийх шаардлага гардаг. Сүүлийн үед оношлогоо, эмчилгээ, мэс заслын техник сайжирч байгаагийн хэрээр гаж хөгжил, хавдрын оношлогоо сайжран хэдэн цагийн настайгаас хэдэн хоног, сарын настай хүүхдүүдэд том хагалгаа хийх нь нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой тэдний нас, жин, биеийн онцлот тохирсон сайн чанарын аппарат, тоног төхөөрөмж, хяналтын ба эмчилгээний багаж хэрэгслийн шаардлага, чанар, хэрэгцээ улам нэмэгдсээр байна.
Мэс заслын дараах эрчимт эмчилгээний хэсэгт MNS 6330-2: 2012 стандартын дагуу ор болгонд амьсгалын аппарат байх ёстой ч одоо ашиглаж буй 2 амьсгалын аппарат нь чанарын шаардлага хангахгүй, хүрэлцээгүй, нярай хүүхдэд тохирсон амьсгал удирдах, амьсгалын үзүүлэлтүүдийг өөрчлөх боломж бүхий аппарат байхгүйгээс заримдаа төлөвлөгөөт хагалгаа хийх боломжгүй хүлээгдэх, хойшлогдох, хугацаа алдах, хүүхдийн эрүүл мэндэд зэрэг сөрөг үр дагавар үүсгэж байна.
Түүнчлэн эрчимт эмчилгээ, хагалгааны хэсэгт өвчтөний цусны даралт, зүрхний тоо, бичлэг, амьсгал, биеийн хэм, амьсгалын хий, нүүрсхүчлийн хий зэрэг үзүүлэлтүүдийг байнга хянах шаардлагатай байдаг ба энэ хяналтын аппарат нь хүүхдийн нас, жинд тохирсон хэрэгслүүдээр (даралтын манжет, пульсоксиметрийн датчик г.м) хангагдсан байх зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл эрчимт эмчилгээний хэсэгт хэрэглэгдэж байгаа мониторууд нь хүрэлцээгүйгээс гадна дээрх үзүүлэлтээс аль нэг 2-г нь үздэг байх, өвчтөнүүдийн ор хоорондуур багажаа зөөж үздэг зэргээс багаж эвдэрч гэмтэх, халдвар дамжих зэрэг сөрөг үр дагавар дагуулж байдаг.
Иймээс Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй төрийн бус байгууллагын зүгээс энэхүү тасагт дутагдалтай байгаа багаж, тоног төхөөрөмжийн туслалцааг 2014 оны 6-р сарын 1-нд үзүүлэхээр төсөл боловсруулан ажиллаж эхэллээ.
Төслийн үр дүнд:
- Аппарат хүрэлцээгүйн улмаас хагалгаа хийх боломжгүй хүлээгдэх, хойшлогдох, хугацаа алдах тохиолдолууд ариласнаар өвчтөнд хугацаа алдалгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх
- Эмчлүүлж буй хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг байнга хянаснаар цаг тухай бүрт нь эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, эмчилгээний үр дүн сайжрах
- Өвчтөнүүдийн ор хооронд багаж зөөхгүй болох тул багажны ашиглагдах хугацаа уртсах, халдвар дамжихаас сэргийлэх ач холбогдолтой.
Xүүхдийн эмчилгээнд шаардлагатай байгаа төхөөрөмжүүд
Монгол улсын эмнэлэгийн багаж төхөөрөмж нийлүүлэгч МедИмпекс, Монос Фарм, Далай Техник, Шинжюукү зэрэг компаниуд руу дээрх жагсаалтыг явуулсан бөгөөд эдгээр компаниудаас ирүүлэх төхөөрөмжийн танилцуулга, дэлгэрэнгүй үзүүлэлт болон үнийн саналыг Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Одгэрэлтэй зөвлөлдсөний үндсэн дээр төхөөрөмжүүдийг сонгон шалгаруулав.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 2014 оны 5-р сарын 30-ны өдөр ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэлээ. Энэхүү үнийн дүнд төхөөрөмжийг захиалах, тээвэрлэх, суурилуулах болон гаалийн гэх мэт бусад татвар зардлууд бүгд багтсан болно. Мөн холбогдох байгууллагуудаас захиалсан төхөөрөмжүүдийг, ажиллуулах талаар сургалт зохион байгуулж чанарын баталгаа гаргаcaн.
Энэхүү аппаратыг тусгай чийгшүүлэгчийн хамт худалдан авахад дэлхийн 7 орноос 300 гаруй хувь хүн, хамт олон болон 11 аж ахуйн нэгж, байгууллага нийт 53,000,000 төгрөгийн хандив өргөсөнд талархал илэрхийлье!
Төсөл хэрэгжих явцад ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ төрийн бус байгууллага өөрийн вэб хаяг болох www.saveinfants.mn болон www.facebook.com/SaveInfants хуудсуудаар санхүүжилт болон санхүүгийн баримтууд, мөн цугларч буй хандивуудын талаар тогтмол мэдээлэлcэн болно.
Монгол хүүхдийн эмчлүүлж эдгэрэх боломжийг сайжруулах сайхан үйлст хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүн бүхнийг урьж байна!
Xандивын дансны дугаар: 1105039384
Голомт Банк
Хүлээн авагч: ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ
Swift code: GLMTMNUB
Япон дах хандивын данс:
Bank of Tokyo Mitsubishi UFJ, Akabane Branch(178)
Account 0138516, NGO セーブ・インファンツ
Таны сэтгэлийн хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана!
Монголын Үрс эрүүл байг!
Sain bna uu. Ta buhnii tosol hiij bgaa ajluudiig haraad mash ih taalagdlaa yag zov salbartaa ter dundaa tuslamj nen shaardlagatai bdag tasguudad nudee olson tonog tohooromjuud handivlasan bna. Tsaashdaa dutuu nyarai ni tasagt olon olon tosol heregjuuleerei chadah chineegeeree tuslaj bna aa