Монгол Ралли нь анх 2004 онд адал явдалд дуртай Их Британийн залуусаас бvрдсэн зургаан баг Монгол Улс хvртлэх 10000 бээр замыг машинаар аялахаар шийдэснээр эхэлсэн ба өдгөө 11 дэх жилдээ зохиогдох гэж буй хандив босгоход чиглэсэн, сонирхолтой уралдаан юм.
Энэ удаагийн Moнгол Ралли 2014 -д оролцох Team Scrumptious багийг Matt Sully, Steph Kinsley, Баасангийн Тэгшбаяр нарын гурван цоглог залуус бvрдvvлж байна. Аялалын туршид хандив босгох арга хэмжээ зохион байгуулж, Их Британийн Хорт xавдар cудалгааны төв болон Монгол Улсын сайн санааны ЭРҮҮЛ ҮРС ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ ТББ-г дэмжих зорилготой.
Дорно зүг рүү чиглэсэн уг аялал нь 2014 оны 7-р сарын 12-нд Goodwood, East Sussex-ээс гараагаа эхлүүлж Франц, Бельги, Молдав, Гүрж, ОХУ гэхчилэн 13-н улсаар дайрч Монголд хүрснээр бариандаа орно. Зургаан долоо хоног үргэлжлэх аялалынхаа явцад эдгээр залуус маань бидний лого-г машиндаа наан сурталчилж, барианд орсныхоо дараа унасан машинаа 2014 онд хэрэгжих төсөлд маань хандивлахаар зэхэж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд бид ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт хэрэгтэй төхөөрөмжийг авч хандивлах юм.
Түүнчлэн уг тасагт хэрэгцээтэй нэмэлт эмнэлгийн багаж хэрэгслэлийг Их Британиас илгээсэн Team Scrumptious-ын гурван гишүүндээ талархал илэрхийлж аяны алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүлье!
Аялалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: www.mongolianrally2014teamscrumptious.co.uk
This is an excellent page….. Thanks Save Infants for doing this, much appreciated.