Аэр Маркет ХХК-ийн хамт олон Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зүгээс 2014 онд хэрэгжүүлж буй төслийг дэмжиж ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат бэлэглэхэд зориулан нийт 1,736,000 төгрөг хандивлааад байна. Цаашид ч хамт олноороо цалингаасаа тодорхой хэмжээгээр хандив өргөж хувь нэмрээ оруулахаа хандивын хүлээн авалтан дээр мэдэгдсэн юм.
Аэр Маркет ХХК нь Олон Улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээгээ 13 дахь жилдээ тасралтгүй явуулсаар ирсэн ба одоогийн байдлаар МИАТ, Korean Air, Air China, Aeroflot, Air Astana, Thai Airways , Singapore Airlines, United Airlines, Tianjin Airlines, Mongolian Airlines, Eznis, Aeromongolia зэрэг авиакомпаниудын албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байгаа билээ.
Улаанбаатар хотод 7-н салбар, Сөүл хотын төвд 1 салбартайгаар 305050, 315050, 325050, 335050, 365050, 70115050, 70125050, 02-2265-5050 дугаарууд дээр мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн Суудал захиалгын ажилтнууд дэлхийн бүх улс хотууд руу захиалга шууд хүлээн авч, өргөн сонголттой баталгаат нислэгийн тийзээр үйлчилж байна.
Монгол хүүхэд бүр эх орондоо эмнэлэгийн сайн чанарын үйлчилгээ авах, эрүүл өсөн торних боломжийг сайжруулах сайн үйлсийн төлөө нийгмийн хариуцлагаа ухаалгаар хэрэгжүүлэн хувь нэмрээ оруулж байгаа Аэр Маркет ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье!