10262088_928057637209450_7200082306785984192_n

Итали Улсад Төгөлдөр хуурын Oлон улсын академид Stefano Fiuzzi багшийн удирдлага дор амжилттай суралцаж буй залуу төгөлдөр хуурч Сампилноровын Одгэрэл нь 2014 оны 9 сарын 20-ны өдөр Монголд Улсын Филармонийн концертын танхимд өөрийн бие даасан хоёр дахь төгөлдөр хуурын концертоо тоглолоо.

Сайхан сэтгэлт уран бүтээлч маань тоглолтынхоо орлогын 30% буюу 1,080,000 төгрөгийг “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын 2014-2015 онд хэрэгжүүлж буй Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хандивласан юм. Төгөлдөр хуурч С.Одгэрэл болон хамтран ажилласан уран бүтээлчид, үзэгч олонд талархал илэхийлье!

Тоглолтын эхний хэсэгт Оросын суут хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын төгөлдөр хуурт зориулсан Прелюдүүдээс түүвэрлэж op.23-с № 4,5,6,7 op.32-с № 5,10,12-г тоглож, мөн ДБЭТ-н залуу гоцлол дуучин сопрано Б.Энхнарантай хамт Петр.Чайковскийн “День Ли Царит” болон Жакомо Пуччинийн Тоска дуурийн “Висси Д’артэ” ариг хамтран дуулж, хөгжимдөн эхний хэсэг өндөрлөсөн юм.

Хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа гуайн төгөлдөр хуурт зориулсан “Буриад бүжиг” хөгжмөөр эхэлж Бямбасүрэнгийн Шарав гуайн “Сэтгэлийн эгшиг”, “Сэрсэн Тал” зохиолуудаар үргэлжилэв. “Сэрсэн тал” зохиолыг төгөлдөр хуурт анх удаа хөрвүүлэн буулгаж тоглосоноороо онцлог юм.

Тоглолтын оргил хэсэгт Норвегийн хөгжмийн зохиолч Эдуард Григийн төгөлдөр хуурт зориулсан Ля минорын концертыг төгөлдөр хуурч Оюу Баяндалайтай хамтран тоглосноор тоглолт өндөрлөлөө.

С.Одгэрэлийн талархалын үгсийг уламжилж буйг хүлээн авна уу:

“Тоглолтыг маань үзэхээр танхим дүүрэн ирцгээсэн, мөн халуун алга ташилтаа харамгүй хайрласан бүх үзэгчиддээ маш их баярлалаа. Хайрт найз, хамтран хөгжимдөн, дуулсан Б. Энхнаран, Б. Оюу нартаа мөн чин сэтгэлээсээ талархаж байна.
Тоглолтыг маань дэмжиж тусалсан Ганчимэг эгчдээ DAMIANI дэлгүүрт нь мөн маш их баярлаж байгаагаа хэлмээр байнаа.
Мөн Алтангэрэл Алимаа эгчийнхээ туршлага, зөвөлгөөнүүдэд нь гүнээ талархаж байнаа.
С. Энхчимэг эгчидээ маш их баярлалаа. Тоглолтонд маань сэтгэлээ зориулж, охидуудыг маань гоё бэлдэж өгсөн нь үнэхээр том surprise болж чадсан шүү.
Тоглолтын зурагт хуудсуудыг минь нямбайлан бэлдэж өгсөн Louk-даа мөн баярлалаа.
Цахим ертөнцөөр мэдээллүүдийг маань харамгүй түгээж, идэвхитэй, сэтгэл гарган ажилласан эрхэм Э. Энхтөртөө маш их баярлаж байгаагаа хэлмээр байнаа.
Тоглолтын минь хувцасыг урлаж өгсөн уран ухаант, уран гартай Юмжиртээ мөн маш их баярлалаа.
Цаг заваа харамгүй зориулж, тоглолтыг минь чимэж өгсөн эрхэм дүү нар болох Энхзаяа, Саранзул, Золоо, Тэргэл, Содоо, Идэрээ Тамираа дүү нартаа маш их баярлалаа.
Та бүгдийн зориулалт, сэтгэл зүрх бүхэн тоглолтонд маань маш их тус нэмэр, өнгө будаг болж чадсан учир тоглолт маань сайхан боллоо. Та бүхэндээ маш их баярлалаа!!”

10676287_492925684177162_2990517472462021255_n
10609712_928058190542728_915455472137098376_n

10614287_486124278190636_2664279174048840520_n