Amber-LOGO-2010

 

 

 

 

 

Монгол улсад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тооны хяналтыг анх удаа хийж эхэлсэн “Амбер” ХХКийн зүгээс “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ-ын 2016 онд хэрэгжүүлж буй төслийг дэмжиж Нийслэлийн Өргөө амаржих газрын Нярайн тасгийг тоногжуулахад зориулан 5,000,000 төгрөгийг хандивлалаа.

“Амбер” ХХК-ийн эрхэм зорилго нь Монгол улсад орчин үеийн олон улсын стандартад нийцсэн чанартай газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлж нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмэрийг оруулах юм.

Одоогийн байдлаар “Амбер” ХХК нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь зэрэг хот, аймгуудад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тоо, чанарын хөндлөнгийн хяналтын үйлчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гүйцэтгэж байна.

Монгол хүүхэд эх орондоо эмнэлэгийн сайн чанарын үйлчилгээ авах, эрүүл өсөн торних боломжийг сайжруулах сайн үйлсийн төлөө нийгмийн хариуцлагаа ухаалгаар хэрэгжүүлэн хувь нэмрээ оруулж байгаа “Амбер” ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье!

Screen Shot 2016-05-13 at 8.59.36 PM