Төслийн товч танилцуулга

 

Төслийн нэр ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд
Төсөл хэрэгжих газар ЭХЭМҮТ-ийн Хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тасгууд
Төсөл үргэлжлэх хугацаа 2020 оны 10-p сарын 1-c 2021 оны 03-p сарын 1
Төслийн зорилго Эрчимт эмчилгээний тасгуудад нэн дутагдалтай байгаа тоног төхөөрөмжөөр хангаж, эмчилгээний чадавхийг сайжруулах
Төслийн зорилт Тоног төхөөрөмжийг нийлүүлсэнээр:

  • Үйлчлүүлэгчдийн байнгын ачаалаллын улмаас тасгуудад өдөр тутам ашиглагдах эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг тодорхой хэмжээнд хангах
  • Эмчилгээний тасгуудад нэн дутагдалтай байгаа багаж, тоног төхөөрөмжийн нэмэлт хэрэгслээр хангаснаар тоног төхөөрөмжийн хэрэглээг сайжруулах
  • Нярайд үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэx
  • Xүүхдийн эмчилгээ сувилгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдлын улмаас гарч болох эрсдэлийг урьдчилан сэргийлэх
Төслийн зорилтот хамрах хүрээ ЭХЭМҮТ нь Монгол Улсын хэмжээнд эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг хамгийн том улсын эмнэлэг юм. Бидний хандивласан нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжүүд нь Яаралтай тусламж, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг, Нярайн эрчимт эмчилгээний тасаг, Мэс заслын эрчимт эмчилгээний тасаг, Цус, Xавдар, Xөнгөвчлөх эмчилгээний тасгуудад ашиглагдна.
Төслийн удирдагч
  • “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Н.Санжааханд
  • “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Д.Амаржаргал
Төслийн нийт санхүүжилт 31,977,400₮
Холбоо барих утас  99062992, 80016000

 

Тоног төхөөрөмжийн мэдээлэл

 

Төхөөрөмжийн нэр Зориулалт Тоо ширхэг Нэгж үнэ Нийт үнэ
1

Пульсоксиметрийн мэдрэгч 1                    BSM-3562

Өвчтэй хүүхдийг хянах хамгийн чухал үзүүлэлт бол захын цусны хүчилтөрөгчийн ханамж, зүрхний цохилтын тоо 2 юм. Эдгээр үзүүлэлтийг монитор болон зөөврийн пульсоксиметр багажаар өвчтний хуруунд байрлуулсан мэдрэгч наалт, хавчаарын тусламжтайгаар тодорхойлдог. 200 66,000 13,200,000
2

Пульсоксиметрийн мэдрэгч 2                    BSM-2300

Хавчдаг мэдрэгч нь хурдан эвдэрдэг, хүүхдийг хөдлөх үед мултарч унаж, захын цусны хүчилтөрөгчийг тодорхойлж чадахгүйд хүрэх, удаан хугацаагаар хүүхдийн хуруунд байрлуулахад хурууг дарах хавчих эрсдэлтэй тул мэдрэгч наалт нь илүү зохимжтой. 200 22,000 4,400,000
3 Зөөврийн пульсоксиметр 2019 онд ЭХЭМҮТ-д амбулаториор 211909, хэвтэн эмчлүүлсэн 42869, яаралтай тусламжийн тасгаар 93986 үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ авсан байна. ДЭМБ-ийн Эрэмбэлэн ангилалт яаралтай тусламжийн 2013 оны шинэлчилсэн зөвлөмжөөр эмнэлгийн байгууллагад хандсан хүүхэд бүрийн зүрхний цохилтын тоо, захын цусны хүчилтөрөгчийн ханамжийг пульсоксиметрээр үзэхийг зөвлөсөн байдаг. 10 737,000 7,370,000
4 Зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч Нэн яаралтай үед шаардлагатай тоног төхөөрөмж юм. Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхэд амьсгалын замын эмгэгээр өвчлөмтгий, амьсгалын дуталд амархан ордог тул эмчилгээний гол арга нь хүчилтөрөгч эмчилгээ болдог. Багтаамж: 5Л

Хүчилтөрөгчийн гаралт: 93+/-3% Урсгалын түвшин: 0-5Л/мин  даралт: 0.04-0.07МПа Чадал:≤530Вт

2 өвчтөнд зэрэг хэрэглэх боломжтой.

1 2,002,000 2,002,000
5 Хүчилтөрөгчийн баллоон Хүнд өвчтэй хүүхдийг тээвэрлэхэд зайлшгүй шаардлагатай төхөөрөмж. Хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд их мэдрэг, тархины эд эс эргэшгүй өөрчлөлтөнд ордог тул цахилгаан шаардлагагүй , зөөврийн хүчилтөрөгч чухал төхөөрөмж юм. 5 1,001,000 5,005,000
  Нийт үнэ (НӨАТ тай) 31,977,000

 

Тоног төхөөрөмжөө гардуулан өгөв

2-р сарын 1-ний Даваа гаригт “Эрүүл Үрс – Гэрэлт Ирээдүй” ТББ-ын зүгээс ЭХЭМҮТ-ийн Хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тасгуудад нэн дутагдалтай байгаа пульсоксиметрийн мэдрэгч, зөөврийн пульсоксиметр, зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, xүчилтөрөгчийн баллоон зэрэг 31,977,400 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өгч ашиглалтанд оруулав. Хандивлагч та бүхэндээ маш их баярлалаа!

Эдгээр багаж хэрэгслүүд нь тус эмнэлэгт жижиг хэрэгслүүд байхгүйгээс болоод ашиглагдаж чадахгүй байсан пульсоксиметр гэх мэтийг эргэж ашиглалтанд оруулахаас гадна эрчимт эмчилгээ хийлгэж буй олон хүүхдэд цаг тухайд нь оновчтой эмчилгээ үйлчилгээг авахад нь дөхөм болох билээ.

 

Хандивлагчдын мэдээлэл

Donors Donation Currency Where When How
1 М.Чингүүн 15,000.00 MNT Монгол 2019.07.23 данс
2 Brussels Belgian Beer Cafe 800,886.00 MNT Монгол 2019.09.16 данс
3 Э.Санчир-Эрдэнэ 20,000.00 MNT Монгол 2019.10.15 данс
4 Б.Дамчаа 100,000.00 MNT Монгол 2019.10.22 данс
5 Энхсайхан Гончигсүрэн 300,000.00 MNT Монгол 2019.12.05 данс
6 Panoramic Journeys 768,345.00 MNT Англи 2019.12.06 данс
7 Brussels Belgian Beer Cafe 174,498.00 MNT Монгол 2019.12.23 данс
8 М.Чингүүн 20,000.00 MNT Монгол 2019.12.23 данс
9 Brussels Belgian Beer Cafe 99,534.00 MNT Монгол 2019.12.26 данс
10 М.Чингүүн 20,000.00 MNT Монгол 2020.03.24 данс
11 Жаргалсайхан Гүен 10,000.00 MNT Монгол 2020.04.08 данс
12 Bazar International de Luxembourg 29,002,730.00 MNT Люксембург 2020.04.29 данс
13 Brussels Belgian Beer Cafe 354,139.00 MNT Монгол 2020.05.19 данс
14 М.Чингүүн 8,000.00 MNT Монгол 2020.08.28 данс
15 Ч.Батзаяа 21,000.00 MNT Монгол 2020.10.12 данс
  Нийт дүн:
31,714,132.00 MNT

Хандивын данс
Голомт Банк: 1105039384
Хүлээн авагч: “Эрүүл Үрс – Гэрэлт Ирээдүй” ТББ

Таны хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана. Монголын Үрс эрүүл байг!