ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ-ийн 2012 онд хэрэгжүүлэх ‘Нярайн инкубатор’ төслийн хүрээнд Монгол хүүхдүүдийнхээ дунд гар зургийн уралдааныг зарлаж байна.

Зорилго:

Хүүхдүүдийн ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харцгаая!

Уралдаан явагдах хугацаа:

Бүтээлүүдийг 2011 оны 12-р сарын 12-30 хооронд хүлээж авна.

Гар зургийн сэдвүүд:

“Аав ээж би”, “Миний гэр бүл”, “Миний мөрөөдөл”, “Миний дуртай баяр”, “Миний хайртай тоглоом”.

Тавигдах шаардлага:

Зураг тод томруун, өнгөлөг байх. Гар зургийн бүх төрлөөр А4 формат дээр зурж, сканнердан info@saveinfants.mn емайлээр илгээнэ. Зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаарыг хавсаргана.

Хамрах хүрээ:

Цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүд оролцоно.

Уралдааныг дүгнэх:

2011 оны 12-р сарын 31-нд шилдэг 10 бүтээлийг сонгон шалгаруулна.

Шагнал урамшуулал:

Уралдааны эхний 10 байранд шалгарсан хүүхдүүдэд оюун ухаан хөгжүүлэгч тоглоомууд бэлэглэнэ. Мөн дэмжигч хувь хүн, байгууллагууд өөрсдийн нэрэмжит шагналаа өгч болно.

Зохион байгуулагчид:

‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ

Ерөнхий ивээн тэтгэгч:

Оюуны Төв‘ оюуны тоглоомын төрөлжсөн дэлгүүр

Тодруулга, лавлагаа:

Утас: 99062992

Мэйл хаяг: info@saveinfants.mn

Вэб сайт: http://www.saveinfants.mn/

Хөөрхөн дүү нартаа амжилт хүсье!! 🙂