ЭНЭМТ-ийн Нярай судлалын тасгийг тоногжуулах төслийг маань дэмжин Гламор ХХК-ийн зүгээс 2012 оны 12-р сарын 22-ны өдөр 500,000 төгрөг хандивлаж бяцхан нялхастаа шинэ жилийн бэлэг барилаа. Бидний хэрэгжүүлсэн өмнөх төсөл болох нялхсын амь насыг аврахад туслах зорилготой Нярайн инкубатор төслийг мөн дэмжиж хамтран ажилласан билээ. Улаанбаатар их дэлгүүр, Ти-Амо кафе дахь Glamour Cashmere ноолууран эдлэлийн дэлгүүртээ борлуулж буй бараа бүтээгдэхүүндээ манай Save Infants лого-той наалтыг наасан бөгөөд xудалдан авагчид 1000 төгрөг Нярайн инкубатор төсөлд хандивлах бүрт дэлгүүрээс нэмэлт 1000 төгрөг хандивласнаар энэхүү сайхан санаачлага нь амжилттай биелэж 2012 оны 3-р сарын 12-ны өдөр 500,000 төгрөг хандивласан юм. Гламор ХХК-ийн захирал, хатагтай М.Сэлэнгэ болон дэлгүүрийн үйлчлүүлэгчдэд гүн талархал илэрхийлье!