ЗАГ ХХК

Барилга угсралтын ЗАГ ХХК нь хүүхдийн эрүүл мэндийн төлөөx сайн үйлсийг дэмжиж Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын зүгээс хэрэгжүүлж буй төслүүдэд нийт 1.5 сая төгрөг хандивлааад байна. Үүнд: 2012 онд ЭХЭМҮТ-ийн Нярайн тасагт инкубатор бэлэглэх төсөлд 500,000 төгрөг, мөн 2014 онд Хүүхдийн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат бэлэглэх төсөлд 1 сая төгрөг хандивласан юм. Хүүхдийн баярын өдрөөр ЗАГ ХХК-ын зүгээс хандив өргөж бусад байгууллага, хамт олон, хувь хүмүүст уриалга гарган дэмжсэнд бид талархал илэрхийлж байна.

ЗАГ ХХК нь 1991 оноос барилгын засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж, 1994 оноос барилга угсралтын ажлыг гүйцэтгэх болсон 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай дотоодын томоохон компани юм.
—Үйл ажиллагааны чиглэл:

  • Барилга угсралт
  • Барилгын материалын үйлдвэрлэл
  • Гадаадад хөдөлмөр эрхлэлт
  • Боловсрол
  • Аялал жуулчлал

10252031_10152492444458092_6449329247781455784_n