‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ нь 2010 оны 4-р сарын 20-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хамгийн анхны хандив болох хяналтын монитороо гардуулан өгсөн билээ.
Энэхүү мониторыг АНУ-ын Сан Франциско хотоос Улаанбаатар хот руу агаарын шуурхай илгээмжээр үнэ төлбөргүй илгээж тусласан Англо Фрэйт тээврийн компанийн хамт олонд баярлалаа!
Мөн 2 дахь мониторыг 2010 оны 11-р сард Улс тунхагласан баярын өдрөөр хандивласан бөгөөд агаарын илгээмжийн зардлыг Англо Фрэйт компани нь бас дахин ивээн тэтгэсэн юм.