Монгол хүүхдүүд эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл саруул өсөн торних орчинг бүрдүүлэхийг дэмжиж Билиг Хөгжил Сангаас 2012 оны 3 сарын 29-нд Нярайн инкубатор төсөлд 1,319,000 төгрөг хандивласнаар нийт төсөв маань 100% бүрдсэн билээ. Үүний үр дүнд бид шинэ инкубаторoo 2012 оны 5-р сарын 25-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт гардуулж өгсөн бөгөөд энэхүү төхөөрөмж нь олон зуун нялхасын амь насыг аврах нь дамжиггүй юм.

Дашрамд дурдахад манай байнгын дэмжигч Билиг Хөгжил Сан 2011 онд бидний хэрэгжүүлсэн Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд сургалтын талбай байгуулах төсөлд 2011 оны 5-р сарын 18-ны өдөр 200,000 төгрөгийн хандив өргөсөн юм.

Билиг Хөгжил Сан нь Монголын санхүүгийн үйлчилгээний тэргүүний компани Билиг Капиталын нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа илрэл юмаа. Билиг Капитал нь гадаад дотоодын байгууллагуудад банк санхүүгийн өргөн хүрээний үйлчилгээг санал болгодог бөгөөд Үйлчлүүлэгчдээ эн тэргүүнд тавин, илүүг сэдэж үр дүнтэй санхүүгийн гарцыг эрэлхийлдэг нь энэхүү байгууллагын амжилтын үндэс билээ.

Сайн сайхaн үйлсийг дэмжиж байдаг Билиг Капитал болон Билиг Хөгжил Сангийн хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!