Бидний 2011 онд хэрэгжүүлсэн төсөл болох нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сурагчдад тусгай сургалтын талбай байгуулах ажилд ‘Үлэмжит Дизайн’ ХХК-ийн загвар зохион бүтээгч X.Бямбажав өөрийн ур чадвар, мэдлэгээ ашиглан нарийн зураг төсөл, барилгын материалын тооцоог гаргаж өгсөн билээ. Тэрхүү зураг, тооцооны дагуу бид Орон зайн сургалт явуулах зориулалтын талбайг 2011 оны 5-р сард 116-p сургуулийн гадна байгуулснаар xүүхдүүд таягаараа тэмтрэн баримжаа авч саадыг тойрон биеэ хэрхэн авч явах дадлага эзэмших боломжтой болсон юм. Хүүхэд туршлагажиж өөртөө итгэх итгэл, бие даах чадвар нь сайжирaн бэртэж гэмтэх асуудал багасаx, xөдөлгөөний дутагдлаас сэргийлэх чухал ач холбогдолтой энэхүү төсөлд үнэтэй хувь нэмэр оруулсан ‘Үлэмжит Дизайн’ ХХК-д маш их баярлалаа!