Япон дахь Mонголчуудын нэгдмэл байдлыг дэмжиж, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой МАЖ (Mongolian Association in Japan) нь 2011 оны 12-р сарын 24-ны өдөр Токио хотноо “Харшийн шинэ жил” цэнгүүнийг зохион байгуулж Нярайн инкубатор төслийг дэмжин 30,000 иен буюу 540,000 төгрөгийг хандивласан билээ.

Япон дахь Mонголчууд БИ МОНГОЛ ХҮН гэсэн нэгэн дээвэр дор нэгдэж ийнхүү хамтран ажилласан нь залуусын хийж бүтээх хүсэл, Эх орноо гэсэн сэтгэл зоригийн бодит илрэл боллоо. Япон улсад сурч, амьдарч буй нийт элэг нэгт Монголчууддаа мянга мянган үрсийн өмнөөс гүн талархал илэрхийлье!