‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй’ ТББ нь 2011 оны 12 сарын 12-30-ны өдрүүдэд xүүхдийн гар зургийн уралдаан зохион байгуулж, ‘Оюуны төв‘ тоглоомын төрөлжсөн дэлгүүр ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан билээ. Амжилттай оролцсон 12 хүүхдэд өргөмжлөл болон оюун ухаан хөгжүүлэгч тоглоомууд бэлэглэж, хүсэл мөрөөдөл шингэсэн хөөрхөн бүтээлүүдээр 2012 оны ханын хуанли хэвлүүлсэн билээ.
Дэмжигч та бүхний худалдаж авсан хуанлийн орлого болох 800,000 төгрөг нь Hярайн инкубатор авах санд нэмэгдэж томоохон хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж байна!