Монгол Улсын иргэн болж мэндэлсэн бяцхан үрсдээ зориулж ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгэний тасагт 25.6 сая төгрөгийн үнэтэй шинэ инкубатор хандивлах төсөлд өөрийн хувь нэмрээ оруулах хүсвэл Монголын аль ч үүрэн телефон утасны (Skytel, Mobicom, Gmobile, Unitel) хэрэглэгч та өөрийн чин сэтгэлийн үгээ 150601 гэсэн дугаарт илгээхэд л бидний энэхүү төсөлд хандив өгч чадна.
Таны данснаас 550 төгрөг хасагдах бөгөөд операторуудтай хийсэн гэрээнд тусгагдсан хувийн дагуу тухайн дүнгээс төслийн хандивт нэмэгдэж орох юм. Skytel компаны хэрэглэгч таны илгээсэн мессэжний дүн 100% хандив болж орж байгааг дуулгахад таатай байна. Бидний үйлсийг дэмжиж тусгай дугаарын болон сарын суурь хураамжаас чөлөөлж өгсөн эдгээр байгууллагууддаа маш их баярлалаа!